Би ингэж бодном

Тэнэг цагдаа

Өнгөрсөн бямба гаригт машинаа барьж яваад журмын хашаанд хонуулж үзлээ. Уул нь миний л буруу л даа. Жолооны үнэмлэхээ гэртээ мартчихаж. Гэхдээ би дүрэм зөрчөөгүй шүү. За тэгээд намайг зогсоосон цагдаатайгаа баахан хөөцөлдөж тоглоллоо. Юу ч хэлэхгүй машин барьж яваад журмын хашаанд хийчдийм даа. Тэгээд Сүхбаатар дүүргийн замын цагдаа дээр ирж уулзаж байж машинаа аваарай гэнээ. Оройжингоо танидаг мэддэг цагдаа нартайгаа ярьж гарлаа. Хүнээс юм гуйхаараа ахын дүү гэж гуйдаг мөртлөө утасны цаанаас худлаа том юм ярьцгаагаад бөөн шалтаг. Тэднийг гуйснаас өөрөө хөөцөлдөж авсан нь дээр гэж бодоод маргааш өглөө нь сүхбаатар дүүрэг дээр баахан хүлээж, бас торгуулж байж бичиг баримтаа /тээврийн хэрэгслийн гэрчилгээ/ авлаа. Бас дээрээс нь хараал идсэн журмын хашааны мөнгө 3000 төгрөг төлөөд шүү. Аа бас тэр журмын хашаанд нь очих гэж нарны зам дээр 2 цаг таксины жолоочтой хууч хөөрөөд, дээрээс нь 30 минут унтаж байж нэг юм орой 5 хагаст очиж машинаа авлаа. Тэр дор нь гаргах санаатай Замын цагдаа дээр очоод нилээн хэдэн цагдаатай нь муудалцлаа. Үйлчилгээний байгууллага л баймаар юм. Бөөн хамраа сөхсөн, харьцаа муутай дүрэмт хувцасны голнууд. Ер нь ч тэгээд манайхаас өөр орон уулзвар болгон дээр цагдаа зогсоод байхыг би лав хараагүй юм байна. Ядаж рэгистрийн дугаараар нь шалгаад үнэмлэхтэй эсэхийг нь шалгаад тэр доор нь шийдчиж болдоггүй юм байх даа. Би машинаа амралтын өдөр гаргаж авах гэж нийт 80,000 гаран төгрөг зарцуулсан. Уул нь тэр мөнгөөр ядаж ганц амортизатор авсан бол аштай юу даа. Мөнгөний хэмжээ нь гол биш л дээ. ЦАГДАА НАМАЙГ ХАМГААЛАХ БИШ ЦАГДАА НАМАЙГ ЗАЛХААЖ БАЙНА. Тосоор урс гэж...

23:28 - 2010-02-08 - Сэтгэгдэл бичих

Хэхэ цас өдөр чинь л байж дээ. Тэгээд бас чиний л хариуцлага шд smug

Zurai - 13:59 - 2010-05-12

Монголын цагдаа

чамд ч азгүй өдөр таарч дээ, Миний бодлоор цагдаа нар бараг өдрийн нормтой байдаг юм шиг байна лээ хэдэн машин журамлана, хэдэн төгрөг тогруулийн мөнгөнд тушаана тэр норм нь гүйцчихвэл тэгээд аргалж байгаад салчихаж магадгүй л юм билээ. Би нэг удаа Баянзүрхийн товчоон дээр хөдөө үнэмлэхээ мартаад бас л баахан гуйж зогссон, Регистерийн дугаараар шүүдэг юм байна лээ даанч сүлжээнд нь гэмтэл гараад шүүж болохгүй гэхээр нь шууд 15000-г чимээгүй гаргаад өгчихсөн чинь явуулж л байна лээ.

sitgel - 07:22 - 2010-05-12

Хараал идсэн хар цагдаа нар...

Тэд нар чинь жинхэнэ хүнд сурталын үүр уурхай болсон юмнууд байгаамдаа...өөдөөс нь үг хэлэхээр дандаа буруудна хараал ид гэж... чөтгөр

Зоригт ван - 20:02 - 2010-04-11

Ємнєх хууд Дараагийн хуудас

Яг одоо УЛААНБААТАРТ



Блогийн тухай:
Бодож, санаанд орсон болгон минь байгаа


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Завтай хүн хувьсгал хийдэг
- Тоодгорхон улаан пальто
- Хөгжил дагасан эвдрэл
- Шинэ ажил нэг иймэрхүү...
- Хэвлэлийн эрх чөлөө VS Хувь хүний нууц + Реклам
- Зүгээр л гайхаад байна...
- mendchilgee
- Дуунаас төрсөн бодол
- ганцаараа угтсан өглөө
- Мэндчилгээ
- Бүх гишүүдийн анхааралд
- Солонгос сериалыг үзэн яднам би...
- баруун этгээдэд зорчсон тэмдэглэл
- Монголчуудын гарал үүсэл
- Parade

Та манай
дахь зочин болсонд баярлалаа.





Найзууд
- dadido
- xvv
- bayarsaikhan
- Боролзой
- g84
- erida
- Tji
- Жаргалсайхан
- Мэргэн
- Обдоо
- Zurai
- huslen
- arch_tseegii
- arius
- Shuvuukhai
- Зоригт ван
- AmonRa
- DoubleS
- luna
- tatah
- Чойрын Хүү
- Хүслийнжигүүр
- Бахархал
- My All
- guumii4u
- legion
- нооноо
- Uukiinaa
- suvd
- Цагаан хараацай
- Turbold
- Nice





:-)
 
xaax