Би ингэж бодном

Интерном дэлгүүр миний мэдэх хамгийн муу нь дэлгүүр

Би унших номоо ихэвчлэн номын сангаас аваад уншчихдаг юмаа. Хуучны ном худалдаж авах бол алслантай гүүрний тэнд очоод 1 худалдагчаас асуухад л олддог. Хэрэг гарвал гадаад хэл дээрх номыг нь интернетээс олоод татчихдаг болохоор нээх дэлгүүрээс ном аваад байдаггүй л дээ. Өнөөдөр заавал унших шаардлагатай болоод би "Шинэ институцийн эдийн засаг" гэдэг ном хайж баахан л явлаа. Шинэхэн ном болохоор нь цөөн хэдий ч мэддэг бараг бүх дэлгүүрээр орлоо. Их дэлгүүрийн номын тасаг, Цэцэг төв, гээд л. Яахав зам дагуу болохоор нь л орсон юм л даа. Олдохгүй болохоор нь Интерном хэмээх томоохон гэгддэг номын дэлгүүр орлоо. Цагаа хэмнэх гээд өчигдөр вэб сайтад нь үзсэн. Шинэ ном гэсэн хэсэгт нь 2009 оноос өмнөх номнууд байна. Яарч явсан болохоор шууд л худалдагчаас нь асуутал "Эдийн засаг гэсэн хэсэгт байгаа. Та өөрөө олоод ав. Хайгаад үз" гэлээ. Би тэндээс номоо хайсаар 20 орчим минутын дараа олсон. Тэр дэлгүүрт яарсан над мэтийн юмнууд ордоггүй бололтой. Бүгд л энд тэндээс номны хуудсыг эргүүлж үзэцгээн тайван зогсох  хүмүүс.  Тиймдээ ч тэр юмуу электрон катаологи энэ тэр байхгүй бололтой. Ядаж худалдагч нь хаана ямар ном байдаг талаар муу мэддэг юм байна. Гэхдээ би тэндээс тэр номыг аваагүй. Яагаад гэвэл надад үйлчилгээ нь таалагдаагүй. Дээрээс нь би ном хайж хоцорсон болохоор зохиогчдоос /МУИС-ЭЗС, Ч. Нарантуяа нар/ нь  очиж уулзаад авсан. Бухимдсандаа болоод хэдхэн минутын өмнөхөн www.internom.mn сайт руу нь орж санал хүсэлт гэсэн хэсэгт нь юм бичих гэж байгаад Сүүлд оруулсан мэдээнийх нь огноог хараад бүүр урам хугарсан. 2008-09-22.  шүү.
Хайсан ном маань байгаагүй боловч Их дэлгүүрийн номын худалдагч надад тусалж, номууд дундаасаа хайсан болохоор надад сайхан санагдсаан.
Интерном дэлгүүрт таньж мэддэг хүн байдаг бол уламжлана гэдэгт би найдаж байна.

00:52 - 2010-04-17 - Сэтгэгдэл бичих

Shal utgagui yumand buhimdah yum, ene baitugai buhimdah yum zunduu l boldog shd

Зочин - 09:28 - 2012-09-20

Загнаж байгаад олуулах хэрэгтэй.

Тиймээ хэрэглэгч хаан байх хэрэгтэй. Их дэлгүүрийн 2 давхарт байдаг байсан нэг дэлгүүрт худалдагч нь жирэмсэн эмэгтэй үйлчлүүлэгчийг хөөж, хараагаад, бас эмэгтэйг ХЭРЭГЛЭГЧ ХААН гэхэд нь ХММ,БИД НАР ТЭГЭЭД БООЛ ЮМУУ гэж байсан.
Монголын үйлчилгээний соёл үнэхээр аймшигтай байна.

Жич: Хүмүүсийн ном унших сонирхлыг дээшлүүлэхэд гүйцэтгэсэн Интерномын гавьяаг үнэлэх хэрэгтэй. Гэхдээ үүнд тэр соёлгүй худалдагч нар хамааралгүй.

... (зочин) - 22:43 - 2011-07-11

Тулга тойрсон яриа юунд ч хүрдэггүй юм шүү

Тулга тойрсон яриа юунд ч хүрдэггүй юм. Чи дээрх санаа бодлоо тухайн байгууллага, хариуцсан менежерт нь шууд хандах нь зүйтэй. Энэ маягаар хүмүүсийн тархи угаах хэрэггүй бас шаардлаггүй.

Зочин - 14:34 - 2011-07-04

хэхэ надад тэр айхтар эдийн засаг масгийн талаарх ном унших шаардлага байдаггүй болхоор амралтынхаа өдрөөр сайхан цаг гаргаад дэлгүүр рүү нь орж ном хайдаг сайханшшшш надад лав интерном таалагддаг

аниргүй (зочин) - 13:00 - 2011-01-08

би лав хуучин номыг урт цагаанаас авдаг. Арай хямд байдаг юм. hi fi номын дэлгүүр, хотын номын сангийн дэлгүүрүүд арай хямд санагдсан

dadido - 21:56 - 2010-07-20

Санал нэг бна...Мэдээж номоо бол үзэж харж л авийшд тэ...Тэгжаахад л хэдэн хуудас эргүүлэв үү гүй юу бараг л авбал ав боливол боль ...битгий эргүүлж тойруулаад бай...ухааны юм ярих гээл...

Би ч гэсэн Багшийн дээдийн номын худалдаа..Талбайн хажууд зогсдог ах эгч 2...гээл дандаа хуучины номын худалдаанаас л хэрэгтэй номоо олж авдаг...Одоо бол нөгөө хэдийгээ андахаа байчихсан....хэрэгтэй номоо захиад л үлдээчдийн...Харин хамгийн сүүлд Интерномоос нэг шинэ ном авсийн бна...А.Ж.ТОЙНБИ "ТҮҮХ СУДЛАЛ" ярзайтал инээх

luna - 20:23 - 2010-07-20

Манай ихэнх дэлгүүрийн худалдагчид нь худалдагч биш мануухайнууд байдагшд. Би ч гэсэн авах юмаа авалгүй уурлаад гарч байсан тохиолдол бий. Менежер, дарга нар нь л сайн ажиллахгүй байна гэж боддог шүү миа

Mama - 22:13 - 2010-06-09

Ємнєх хууд Дараагийн хуудас

Яг одоо УЛААНБААТАРТ



Блогийн тухай:
Бодож, санаанд орсон болгон минь байгаа


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Завтай хүн хувьсгал хийдэг
- Тоодгорхон улаан пальто
- Хөгжил дагасан эвдрэл
- Шинэ ажил нэг иймэрхүү...
- Хэвлэлийн эрх чөлөө VS Хувь хүний нууц + Реклам
- Зүгээр л гайхаад байна...
- mendchilgee
- Дуунаас төрсөн бодол
- ганцаараа угтсан өглөө
- Мэндчилгээ
- Бүх гишүүдийн анхааралд
- Солонгос сериалыг үзэн яднам би...
- баруун этгээдэд зорчсон тэмдэглэл
- Монголчуудын гарал үүсэл
- Parade

Та манай
дахь зочин болсонд баярлалаа.





Найзууд
- dadido
- xvv
- bayarsaikhan
- Боролзой
- g84
- erida
- Tji
- Жаргалсайхан
- Мэргэн
- Обдоо
- Zurai
- huslen
- arch_tseegii
- arius
- Shuvuukhai
- Зоригт ван
- AmonRa
- DoubleS
- luna
- tatah
- Чойрын Хүү
- Хүслийнжигүүр
- Бахархал
- My All
- guumii4u
- legion
- нооноо
- Uukiinaa
- suvd
- Цагаан хараацай
- Turbold
- Nice





:-)
 
xaax